Тогтвортой өсөлт, ил тод байдал, санхүүгийн сахилга батыг дэмжих аудитын түнш.
Монгол Улсын аудитын салбарын хөгжилд 30 жилийн турш хувь нэмрээ оруулсан туршлагадаа тулгуурлан Атина Эрдэнэс-Аудит ХХК нь аудитын чанар, бодит өгөөжийг харилцагч бүрт хүргэх зорилгоор ажилладаг.
Бид хараат бус, найдвартай, мэргэжлийн үйлчилгээ үзүүлж, илэрсэн асуудал, эрсдэлийг зөвхөн тайлагнаад зогсохгүй сайжруулалт, дотоод хяналтын бэхжилт, санхүүгийн удирдлагын үр ашгийг нэмэгдүүлэх хэрэгжихүйц зөвлөмжөөр дэмждэг.
- Аудит, санхүү, зөвлөх үйлчилгээний 20-30 жилийн туршлагатай баг
- Олон Улсын Аудитын Стандарт болон холбогдох хууль, тогтоомжид тулгуурласан ажилбар
- Урт хугацааны итгэлцэлд суурилсан, бодит үр дүн гаргах түншлэл
Гүйцэтгэх захирал Б. Эрдэнэсүрэн нь Монгол Улсын аудитын салбарын хөгжилд 30 жилийн турш хувь нэмрээ оруулсан туршлагадаа тулгуурлан “Атина Эрдэнэс-Аудит” ХХК-ийг аудитын чанар, бодит өгөөжийг харилцагч бүрт хүргэх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Харилцагчдын маань үйл ажиллагаа илүү ил тод, үр ашигтай байж, тогтвортой хөгжилд хүрэхэд хамтран ажиллахдаа таатай байх болно.
Холбоо барих
+976 9912 1599 athenaerdenesaudit@gmail.comМҮЭСТО ордны оффисын байр, 307, 308 тоот, 2-р хороо, БГД, УБ хот
Туршлага, хараат бус байдал, мэргэжлийн ёс зүй дээр суурилсан баг.
Эрхэм зорилго
Харилцагчдын тогтвортой өсөлт, ил тод байдал, санхүүгийн сахилга батыг дэмжих замаар аудитын бодит өгөөжийг хамтдаа бүтээхийг бид эрхэм зорилгоо болгодог.
Үнэт зүйл
Athena хэмээх нэр нь мэргэн ухаан, зөв шийдвэр, шударга ёсны бэлгэдэл. Бид эдгээр үнэт зүйлээ үйл ажиллагааныхаа үндэс болгож, харилцагч бүртэй урт хугацааны итгэлцэлд суурилсан түншлэлийг эрхэмлэдэг.
Аудит, баталгаажуулалт, дотоод хяналт, санхүүгийн зөвлөх үйлчилгээг цогцоор нь үзүүлнэ.
Аудит ба баталгаажуулалт
- Санхүүгийн тайлангийн аудит
- Нийцлийн аудит
- Гүйцэтгэлийн аудит
Гэрээт ажил
- Нягтлах гэрээт ажил
- Тохиролцсон горимоор гүйцэтгэх гэрээт ажил
- Шүүх, цагдаа, АТГ-ын шинжээчийн ажил
Дотоод аудит
- Компанийн одоогийн засаглалын үнэлгээ
- Эрсдэлийг тодорхойлох, үнэлэх
- Дотоод хяналтыг сайжруулах зөвлөмж
Санхүүгийн зөвлөх ба аутсорсинг
- Гэрээгээр санхүүгийн тайлан бэлтгэх
- Санхүүгийн үйл ажиллагаанд зөвлөн туслах
- НББ-ийн бодлогын баримт бичиг боловсруулах
Систем ба процесс
- Программ хангамж нэвтрүүлэхэд зөвлөх
- Санхүүгийн мэдээллийн урсгалыг цэгцлэх
- Хяналтын орчныг сайжруулах
Харилцагчид өгөх үнэ цэнэ
- Ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлэх
- Эрсдэлийг эрт илрүүлж бууруулах
- Санхүүгийн удирдлагын үр ашгийг дээшлүүлэх
Бид асуудлыг зөвхөн тэмдэглэдэггүй, шийдэлд хүргэх түншлэл санал болгодог.
Хараат бус үнэлгээ
Бид аудитын чанарыг нэн тэргүүнд тавьж, шийдвэр гаргалтад итгэл төрүүлэх бие даасан дүгнэлт гаргадаг.
Салбарын гүн туршлага
20-30 жилийн туршлагатай мэргэжилтнүүдийн баг практик дээр шалгарсан арга барилаар ажиллана.
Хэрэгжихүйц зөвлөмж
Эрсдэл, доголдлыг илрүүлэхээс гадна тэдгээрийг хэрхэн сайжруулах бодит алхмуудыг санал болгодог.
Урт хугацааны түншлэл
Итгэлцэл, мэргэжлийн ёс зүй, хариуцлагад суурилсан хамтын ажиллагааг бид хамгийн өндөр үнэлдэг.
Танай байгууллагын аудит, дотоод хяналт, санхүүгийн зөвлөх хэрэгцээнд тохирсон шийдлийг хамт ярилцъя.
Танилцах уулзалт товлох, үйлчилгээний хүрээ ярилцах, эсвэл санал авах бол бидэнтэй утас, имэйлээр шууд холбогдоно уу.
Одоохондоо joke маягаар, гэхдээ багийн уур амьсгал сайн шүү.
Түр оруулсан зураг. Дараа нь албан ёсны багийн зураг, тайлбараар солих боломжтой.